Анх 2012 онд алслагдсан дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Япон Улсын “АМДА Интернейшнл” Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Ерөнхийлөгч Шигерү Суганами эмчийн дэмжлэг, туслалцаатайгаар байгуулагдсан.
2400 м кв эдэлбэр газартай, 960 м кв талбай бүхий 3 давхар эмнэлгийн зориулалтын өөрийн байртай. Дотор, хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Амбулатори, өдрийн эмчилгээ, 20 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай. 4 их эмч, 4 үндсэн сувилагч, 2 гэрээт сувилагч, 2 тогооч, 2 үйлчлэгч, 2 туслах ажилтантай.
Тэргүүлэх зэрэгтэй эмч- 1, тэргүүлэх зэрэгтэй сувилагч – 1, ахлах зэрэгтэй сувилагч -2 ажилладаг. Их эмч, сувилагч нар нь Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг, Өрхийн Эрүүл Мэндийн Төв, Сумын Эрүүл Мэндийн Төв-д ажиллаж байсан туршлагатай эмнэлгийн мэргэжилтэнүүд юм.
This version of ЯМНЭ Android App comes with one universal variant which will work on all the Android devices.
If you are looking to download other versions of ЯМНЭ Android App, We have 1 version in our database. Please select one of them below to download.