HSK гэдэг нь Хятад хэлний түвшин тогтоох шалгалт гэсэн үг юм. Нийт 6 түвшинтэй бөгөөд 1, 2-р зэрэг нь Суурь, 3, 4-р зэрэг нь Дунд, 5, 6-р зэрэг нь Дээд шатны мэдлэгийг илэрхийлдэг. "HSK Үгийн сан" апп нь хятад хэл суралцагчдад зориулан түвшин бүрийн ханзыг Монголоор орчуулж, цээжлэхэд хялбар байдлаар ангилсан бөгөөд Бид танд түвшин бүрийн үгийн сангийн мэдлэгээ тестээр шалгах боломжийг олгож байна. Шалгалт нь түвшин бүрт тохирсон тодорхой тооны ханзны мэдлэгтэй байхыг шаарддаг.
Үүнд:
1. HSK1- нь хятад хэлний ямар ч мэдлэггүй хүмүүст хамаарна. Энэхүү түвшинд 150 анхан шатны ханз байна.
2. HSK2- нь анхан шатны хэрэглээний 150 ханз байна.
3. HSK3- нь харилцан ярилцах, мэдээлэл солилцох 300 ханз байна.
4. HSK4- нь өөрийн бодолоо чөлөөтэй илэрхийлэх, харилцан ярианд өргөн хэрэглэгдэх 600 ханз багтана.
5. HSK5- нь өөрийгөө бүрэн илэрхийлээд зогсохгүй хятад хэл дээр кино үзэж, сонин сэтгүүл уншиж чаддаг болно. 1500 ханзны мэдлэг шаардана.
6. HSK6- энэхүү түвшин нь та бүхий л сэдвээр өргөн хүрээнд чөлөөтэй ярилцаж, бичиж чаддаг болно. HSK 6 шалгалтыг өгөхөд та нийт 5000 ханз мэддэг болсон байх шаардлагатай юм.
This version of HSK Үгийн Сан Android App comes with one universal variant which will work on all the Android devices.
If you are looking to download other versions of HSK Үгийн Сан Android App, We have 2 versions in our database. Please select one of them below to download.